Улаанбурханаар дахин хүүхэд эндэх ёсгүй

 

        Манай улс оронд нэн яаралтай чухал шийдэх ёстой асуудал үүсээд байгаа нь УЛААНБУРХАН өвчний хэт дэгдэлт юм. Юун УИХ-ын чуулган, сонгууль, АСЕМ болдог юм болдогоороо л болно. Энэ асуудлуудад Төр засаг анхаарлаа хандуулж байх хооронд өч төчнөөн бяцхан үрс хорвоогоос буцна гэдэг байж болох зүйл үү!

 

Улсын хэмжээнд он гарснаас хойш нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдолоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байна гэж мэдээлээд байгаа. Тоо баримт бүрдүүлж, мэдээллэхээс цаашгүй Төр засаг. Өдөр хоног өнгөрөх тусам л байдал улам дордож энэ тоо нэмэгдсээр, яаж ч чадахгүй аргаа баран хоцрох эцэг, эхийн сэтгэл эмтэрсээр л байна.­

 

Чихээ бөглөөд, нүдээ таглачихаад суух төр засгийг бяцхан үрсдээ анхаарлаа хандуулаач ээ гэж жирийн ард иргэд, үрээ алдсан ээж нар олон олон удаа дуугарч зарим нэг нь албан бичиг, бүр тайван жагсаал хийж байж дөнгөж сая л нэг юм төрийн дээд албан тушаалтнууд ХӨСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, ЭМСЯ дээд, доодгүй хөдөлж эхэллээ.

 

Тэгвэл ХӨСҮТ-д техник, тоног төхөөрөмж, амьсгалын аппарат хүрэлцээгүй байгаа хоёр хүүхэд дундаа нэг аппаратаар амьсгалдаг гэх мэт маш олон асуудал үүсээд байсан бол Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж ирсэн гэх баяртай мэдээ байгаа. Үүнийг өнөөдөр  ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж ирээд байгаа юм байна.

 

Ерөнхий сайд ХӨСҮТ-ийн нөхцөл байдал болон тэнд эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж санал бодлоо солилцож, албан тушаалтнуудад тодорхой хэдэн зүйлүүдэд үүрэг даалгавар өгсөн. Тэрбээр, 0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжих  арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод ийм насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй, гэрээр нь очиж эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ гэдэг мэдээллийг ээж, аавуудад хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нэг хүртлэх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриаллаа. Цаашлаад, 24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж,  цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг өглөө. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг энэ үеэр дахин үүрэг болгосон байна.

 

Яамай даа, хэдий оройтсон ч гэсэн одоо өвчиндөө шаналж буй олон үрс эдгэрэхэд боломж бүрдэж байгаад олон ээжүүдийн сэтгэлийн чилээ жоохон ч гэсэн нимгэрч байгаа хэмээн итгэж байна.

 

О.Түвшинзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (46.161.9.20)

    2017-07-27

    wh0cd3209 buying baclofen online amitriptyline amaryl uroxatr*****

  • (46.161.9.20)

    2017-07-27

    wh0cd3209 sildenafil buy full report generic lipitor

  • (46.161.9.20)

    2017-06-12

    wh0cd4711793 amoxil antibiotic

  • VrGgHchZ (46.161.9.31)

    2016-11-21

    jmh0SM futagjfxghlo, [url=http://zlnjzobgtnky.com/]zlnjzobgtnky[/url], [link=http://wotbjplmcknd.com/]wotbjplmcknd[/link], http://hamcseaifnwb.com/

  • зочин (122.201.21.97)

    2016-04-18

    АН цаашид төр засагт байгаад байвал ямар ч баталгаа байхгүй, устсан өвчин хүртэл дахиж байгаа юм чинь

  • зочин (202.9.40.191)

    2016-04-18

    эмч нар нь гэрээр явж халдвар тараах захирамж байна