1072 хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүй гэв

 

       “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох “Урт цагаан”-ы орчим өрнөөд буй “1072 хувьцаатай холбоотой” үйл явдлын талаар Цагдаагийн байгууллагаас “Санхүүгийн зохицуулах хороо”-той хамтран Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтсийн хурлын зааланд мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн хэлэхдээ “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй” гэлээ.

 

1072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэх боломжтой бөгөөд данс нээх  60 гаруй компани байдаг аж. Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ташаа ойлгож байгааг мөн дуулгалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаагаа зарж байна гэх иргэдийн мэдээллийн мөрөөр шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэдгийг хэлсэн юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)