11576 малчинд 43 тэрбум төгрөгийн зээл олгожээ

 

        "Сайн малчин" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банкинд 11868 малчин 44 тэрбум 819.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.

 

Төрийн банк энэ сарын 22-ны байдлаар 11576 малчинд 43 тэрбум 858.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

 

2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих “Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

 

 Б.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)