“Нарантуул”-д гал тавихыг оролдсон этгээд үйлдэл дээрээ баригджээ

 

        Саяхан “Нарантуул” Олон улсын худалдааны төв галын аюулд өртөж, бас л олон зуун хүн амь амьжиргаанаасаа салах дөхжээ. Тодруулбал, “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчлан, аюулыг алсалсан байна.

 

Тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоож, улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Эх сурвалжийн мэдээллэснээр, эл хэрэг 14 хоногийн өмнө гарсан бөгөөд тус төвд гал тавьсан Э гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа аж.

 

“Нарантуул”-ын түрээслэгчид цаанаасаа зохион байгуулалттайгаар гал тавьж байна хэмээн үзэж буй юм байна.  

 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • hotsorson medee (139.5.217.99)

    2016-04-30

    zuvsongolt.mn dr sariin umnu garsan bsn sht

  • zochin (139.5.217.99)

    2016-04-30

    valaien