Их Британи юанийн гүйлгээгээрээ удааллаа

 

        Дэлхийн банк хоорондын санхүүгийн мэдээлэл холбооны нийгэмлэгээс өнгөрсөн баасан гаригт нийтэлсэн тайланд Их Британийн юаниар төлбөр тооцоо хийсэн гүйлгээ энэ жил 21 хувиар өсчээ. Улмаар юаниар төлбөр тооцоо хийдэг хоёрдогч том төв болж, Хонконгийн дараа бичигдсэн байна. Юань нь дэлхийн хамгийн эрэлттэй валютын нэг ба Хонконг юаниар төлбөр тооцоо хийдэг дэлхийн хамгийн том төв ажээ. Хонконгийн биржээс гадна Тайбэй, Сингапур, Лондон юаниар худалдаа хийдэг байна. Хятадын эрх баригчид юанийг 2015 онд хөрвөх чадвартай валют болгосон юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)