Ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

 

        Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, энэ сарын 4-нд зарим газраар 5-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороогоор шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө4-9 хэм дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна хэмээн Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (46.161.9.51)

    2017-06-03

    wh0cd947426 zithromycin price per pill advair diskus prices