Сурагчид сайн дураараа Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэжээ

 

        Нийслэлийн I сургуулийн Л.Мягмар-Очир багштай 10Д ангийн 32 сурагчид сайн дураар Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү цэвэрлэгээний ажилд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ хамтран оролцож, ажлын багажаар хангасан бөгөөд цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллажээ.

 

Өнгөрсөн долоо хоногт мөн дунд сургуулийн сурагчид сайн дураараа “Арслантай гүүр”-ийг угааж цэвэрлэн, будаж зассан юм. Ийнхүү сурагч багачууд нийслэлийн өнгө төрхийг цэвэр цэмцгэр байлгах, байгаль орчноо хамгаалах их үйлсэд нэгдсээр байна.

 

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • tuul (150.129.143.66)

    2016-05-02

    bayarlalaa