Монголбанк бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа

 

    Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ээлжит шийдвэрээ гаргаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар буурууллаа. Ингэснээр 12 хувьтай байсан бодлогын хүү 10.5 хувь болж байгаа юм. Энэ нь 2009 оноос хойших хамгийн бага бодлогын хүүгийн төвшин болж байна. Монголбанк энэ оны эхээр мөнгөний бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож нэг нэгж хувиар бууруулсан. Өнгөрсөн онд инфляцийн төвшин 1.8 хувьд хүрч, буурсан нь бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

 

       Бодлогын хүү гэдэг нь Төв банкны арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөд төлж буй тогтмол хүү бөгөөд бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлдэг. 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Erdee (202.179.31.242)

    2016-05-05

    Mongoliin bankuud mash ondor huviin huutei zeel ogch irgediig shuldag. Ergelt ni udaan. Tsalin, tetgevriin zeeliin huug jiliin 6 huvi bolgoh heregtei

  • (125.181.121.214)

    2016-05-05

    Бодлогын хүү өөрөө шууд инпилайц шүүдээ юу гээд л бга юм дэээнн