МАН-ын бүлэг хуралдаж байна

 

       УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн ордноо хуралдаж эхэллээ. Жагсаалтын 28-д багтаж УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор ийнхүү дээрх хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм.

 

Одоогоор оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60 гаруй заалтад өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийг тодруулах хугацааг энэ сарын сүүлээр болгон өөрчлөх нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж буй. Харин одоо шийдэлд хүрэх гол асуудал нь том эсвэл жижиг можаритор системийн алинаар сонгуулийг явуулахаа сонгох юм.

 

Мөн энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаж байр сууриа нэгтгэсэн байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)