МАН-ын бүлэг жижиг мажоритар хувилбарыг сонголоо

 

Жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг өчигдөр УИХ-аас 80.4 хувийн саналаар хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордноо хуралдаж байр сууриа нэгтгэжээ.

 

Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд жижиг мажоритароор буюу 76 тойрогт нэр дэвшигчдээ сойх нь зүйтэй гэж үзжээ.

 

Одоо энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж түүний дараа УИХ-ын чуулган хуралдах юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)