”Академи Авардс”-т нэр дэвших шилдэг кинонуудын бүртгэл эхэллээ

 

        Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

 

Тус академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий"Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн зургаан жил уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ.

 

Энэхүү наадам кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг юм.

 

 

МОНГОЛ КИНОНЫ ШИЛДГҮҮДИЙГ дараах номинациар шалгаруулна.

Шилдэг кино Best Picture

Шилдэг эрэгтэй дүр Leading role actor

Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor

Шилдэг эмэгтэй дүр Leading role actress

Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress

Шилдэг найруулагч Directing

Шилдэг зураглаач Cinematography

Шилдэг зураач Art direction

Шилдэг хөгжим Music original score

Шилдэг дуу Music original song

Шилдэг монтаж Film Editing

Шилдэг дууны найруулагч Sound Editing

Шилдэг зохиол Writing screenplay

Шилдэг дүрсний эффект Visual effects

Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle

Шилдэг баримтат кино Documentary (feature)

Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

 

Зургаа дахь удаагийн Монголын Академийн Дээд Шагнал гардуулах ёслол “Их тэнгэр цогцолбор”-т 2016 оны 06 сарын 03-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)