15.6 сая төл хүлээн аваад байна

 

        Өнөөдрийн  байдлаар оны эхний нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.

 

Нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх долоо хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. үүнээс: тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (158746), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (90064) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)