ЭЦГ-аас Д.Батбаярыг оффшор дансгүй гэж тогтоожээ

 

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр өөртэй нь нэр холбогдоод буй оффшор компанийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

 

Тэрээр, “Оффшор данстай холбогдсон 49 иргэн Монголд байна. Энэ дунд Кёкүшюзан Д.Батбаяр миний бие багтсан байгаа. Би өмнө нь албан ёсоор та бүхэнд хэлж байсан. Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс юм.

 

Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Миний үеийн нөхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босоод барилдаж, бэлтгэл хийж, эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан бөхчүүдийг дагуулж хөдөлмөрлөсний үр дүнд цалингаа авдаг байсан данс юм.

 

Сая АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ зэрэг бүхий л шалгах ёстой газар шалгууллаа. АТГ-аас надад хариу ирсэн. Энэ хариунд Кёкүшюзан Д.Батбаяр хамааралгүй юм байна. Энд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг нь өөр хүн юм байна гэсэн. ТЕГ-аас намайг Эрүүгийн Цагдаагийн Газарт ханд гэсэн. 

 

Тэгээд Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Хариу нь энд байна. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон гэсэн байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд ийм андуурал бас гардаг юм байна шүү” гэв.

 

О.Заяа

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.9.40.48)

    2016-05-25

    тэнэг төр тэнэг улсын үр үйл юмаа

  • зочин (202.9.40.48)

    2016-05-25

    монгол улс инээдмийн л гэмээр төртэй амьдар ч байнадаа. төрийн толгойд гарсан эд маань өөрийн монголын гэсэн ухаан суусангүй өнөө марргааш гэсэн бодлогогүй л хөөрсөн залуус маань төр барь байна даа . харин монголд хуулийн засаг тогтоосой хуулийн хүмүүс маань ч хөөрхййл амьтад байна яандаа монгол минь

  • (112.72.12.2)

    2016-05-25

    Энэ өөрийгөө голохгүй л юм даа.их хурлын гишүүн болно гэж бодоод байдаг сонин гар.Эрүүл хүн энийг сонгож санал өгөхгүй шүү дээ.

  • (139.5.218.209)

    2016-05-25

    ЭНЭМУУ ЛУЙВАРЧИН Л ОФШООР ДАНСАА ЗУГЭЭР Л НЭЭЧИХЭЭД ЗУГЭЭР Л ХААЧИХСАН ГЭНЭ ЭРУУГИЙН ЦАГДААГИЙХАНТАЙ ХУЙВАЛДАХАА БОЛИОООООО ЧИ ТЭРТЭЙ ТЭРГУЙ БАЯСГАЛАН ШИГЭЭ ТЭНЭГ ИХ ХУРАЛ БИТГИЙ ХЭЛ БАЯСГАЛАНГИЙХАА АМНААС Ч ДЭЭШЭЭ ГАРЧ ЧАДКУЙ АМЛАЯ ТЭНЭГ БЕХ ЕЕ!!!!

  • иргэн (183.81.171.135)

    2016-05-25

    Үүнийг чинь цагдаа 7 хоногийн дотор тогтоодог юм уу?