ЭЦГ-аас Д.Батбаярыг оффшор дансгүй гэж тогтоожээ
- 2016-05-25
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр өөртэй нь нэр холбогдоод буй оффшор компанийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрээр, “Оффшор данстай холбогдсон 49 иргэн Монголд байна. Энэ дунд Кёкүшюзан Д.Батбаяр миний бие багтсан байгаа. Би өмнө нь албан ёсоор та бүхэнд хэлж байсан. Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс юм.
Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Миний үеийн нөхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босоод барилдаж, бэлтгэл хийж, эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан бөхчүүдийг дагуулж хөдөлмөрлөсний үр дүнд цалингаа авдаг байсан данс юм.
Сая АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ зэрэг бүхий л шалгах ёстой газар шалгууллаа. АТГ-аас надад хариу ирсэн. Энэ хариунд Кёкүшюзан Д.Батбаяр хамааралгүй юм байна. Энд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг нь өөр хүн юм байна гэсэн. ТЕГ-аас намайг Эрүүгийн Цагдаагийн Газарт ханд гэсэн.
Тэгээд Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Хариу нь энд байна. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон гэсэн байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд ийм андуурал бас гардаг юм байна шүү” гэв.
О.Заяа
Сэтгэгдэл (5)
зоÑин (202.9.40.48)
ÑÑнÑг ÑÓ©Ñ ÑÑнÑг ÑлÑÑн Ò¯Ñ Ò¯Ð¹Ð» Ñмаа
зоÑин (202.9.40.48)
монгол ÑÐ»Ñ Ð¸Ð½ÑÑдмийн л гÑмÑÑÑ ÑÓ©ÑÑÑй амÑÐ´Ð°Ñ Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð°Ð´Ð°Ð°. ÑÓ©Ñийн Ñолгойд гаÑÑан Ñд Ð¼Ð°Ð°Ð½Ñ Ó©Ó©Ñийн монголÑн гÑÑÑн ÑÑ Ð°Ð°Ð½ ÑÑÑÑангүй өнөө маÑÑÐ³Ð°Ð°Ñ Ð³ÑÑÑн бодлогогүй л Ñ Ó©Ó©ÑÑөн залÑÑÑ Ð¼Ð°Ð°Ð½Ñ ÑÓ©Ñ Ð±Ð°ÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð° даа . Ñ Ð°Ñин монголд Ñ ÑÑлийн заÑаг ÑогÑооÑой Ñ ÑÑлийн Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð¼Ð°Ð°Ð½Ñ Ñ Ñ Ó©Ó©ÑÑ Ð¹Ð¹Ð» амÑÑад байна Ñандаа монгол минÑ
(112.72.12.2)
ÐÐ½Ñ Ó©Ó©Ñийгөө Ð³Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ л Ñм даа.Ð¸Ñ Ñ ÑÑлÑн гиÑүүн болно гÑж бодоод байдаг Ñонин гаÑ.ÐÑүүл Ñ Ò¯Ð½ Ñнийг Ñонгож Ñанал Ó©Ð³Ó©Ñ Ð³Ò¯Ð¹ ÑÒ¯Ò¯ дÑÑ.
(139.5.218.209)
ÐÐÐÐУУ ÐУÐÐÐРЧÐÐ Ð ÐФШÐÐÐ ÐÐÐСÐÐ ÐУÐÐÐÐ Ð ÐÐÐЧÐÐ¥ÐÐÐ ÐУÐÐÐРРХÐÐЧÐХСÐÐ ÐÐÐÐ ÐРУУÐÐÐРЦÐÐÐÐÐÐÐÐÐ¥ÐÐТÐРХУÐÐÐÐÐÐÐ¥ÐÐ ÐÐÐÐÐÐÐÐÐРЧРТÐРТÐРТÐÐ ÐУРÐÐЯСÐÐÐÐРШÐÐÐРТÐÐÐÐ ÐÐ¥ ХУРÐÐ ÐÐТÐÐРХÐÐ ÐÐЯСÐÐÐÐÐÐÐÐÐ¥ÐÐ ÐÐÐÐÐС Ч ÐÐÐШÐÐ ÐÐРЧ ЧÐÐÐУРÐÐÐÐЯ ТÐÐÐÐ ÐÐÐ¥ ÐÐ!!!!
иÑгÑн (183.81.171.135)
Үүнийг ÑÐ¸Ð½Ñ Ñагдаа 7 Ñ Ð¾Ð½Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ доÑÐ¾Ñ ÑогÑоодог Ñм ÑÑ?