Адель “Sony Music”-тэй гэрээ байгуулна

 

       Английн дуучин Адель “Sony Music” компанийн түүхэнд байгаагүй гэрээ байгуулж магадгүй аж. “The Sun” сонинд бичсэнээр дуучин бүсгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй дуу бичлэгийн студийн нэг “Sony Music”-тэй 130 сая ам.долларын гэрээ байгуулах юм байна. Хэрвээ талууд гэрээнд гарын үсэг зурвал Адель дэлхийн хамгийн үнэтэй дуучин болох юм. Хөгжмийн ертөнцийн түүхэнд хамгийн үнэтэй дуучнаар Робби Уильямсыг нэрлэдэг билээ. Робби Уильямс Английн “EMI” дуу бичлэгийн компанитай 115 сая ам.долларын гэрээг 2002 онд байгуулжээ. Олон улсын хөгжмийн “IFPI” байгууллагаас Аделийг 2015 оны хамгийн амжилттай уран бүтээлчээр шалгаруулсан билээ. Түүний“Hello” дууны клип“Youtube” хуудаст хоёр сарын дотор нэг тэрбум хандалт авчээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард худалдаанд гаргасан “25” цомог нь дэлхийд долоон сая ширхэг худалдагджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)