Л.Мөнхбаясгаланд оффшорын асуудлаар бус залилангийн хэргээр эрүү үүсгэжээ

 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн төвд сэтгүүлдэд мэдээлэл хийлээ. 

 

Тэрээр "АНУ-ын 10 жилийн хугацаатай виз надад байдаг. Би "Айр маркет"-аар үйлчлүүлж, өчигдөр 22 цагт Сөүлд очоод цаашид Вашингтонд буух нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Виз авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу утасдаж байсан. Ингээд өчигдөр нисэх гэж байтал ЭЦГ-аас ахмад Н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авчрана гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаасан. Тэгээд надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн ялтай юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгний зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг маань гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн.

 

Би Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд дурдагдсан 49 хүний баримтыг бүрэн эхээр нь авч ирж “Цензургүй сурвалжлага”-ынхаа хоёрдугаар ангийг бэлтгэх гэж байсан юм. Одоо үүнээс хойш янз бүрийн худал мэдээлэл хэвлэлээр гарч байна. 17 жил намайг ингэж гүтгэж байна. Би Монгол Улсын иргэний хувьд өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой юм байна гэж ойлгосон. Өнөөдөр би 26 жил сэтгүүлчээр ажиллаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахад энэ хэмжээний дарамтыг тэсэх ёстой гэж бодсон. Өнөөдөр миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байж магадгүй гэж бодож байна. Би С.Баярцогт, Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын үнэн баримттай олон хэвлэлд цацагдсан мэдээллийг л дэлгэсэн. Яагаад энэ хүмүүсийн нэрийг гаргаж болдоггүй юм. Энэ хүмүүс тийм дархан юм уу. Хэрвээ оффшорын талаар ярьсан, хэлсэн хүмүүсийг шалгах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргыг шалгах хэрэгтэй” гэлээ.

 

Мөн тэрээр "Монголын сэтгүүлчид Олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажиллах боломжийг минь хаалаа. Би өчигдөргүй сэтгүүлч биш. Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулж байхад хаана гэдэг өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Би одоогоор өмгөөлөгч авч амжаагүй байна. Өнөөдөр, маргаашийн дотор ирж байцаалт өгөөрэй гэсэн" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 7л (202.131.225.197)

    2016-05-26

    40 сая бйатугай 40 тэрбумын гэрээ байгуулж болно ш дээ. харин тэр гэрээгээ яс биелүүлэх ёстой, тийм ч үүрэгтэй. гэтэл энэ лалар авгай 40 саяыг нв хусчихаад сурталчилгааг нь гаргалгүй мурчихгүй юу. залилан мөн үү мөөн. ёстой мөн байна. одоо шоронд хийгээд баас шээстэй нь хутгаад эхлэхээр үнэнэээ хэлнээ цаад муу лалар чинь. зэвүүн авгай аймаар хар энергитэй. банзал голдуу эм гэсээн

  • зочил (150.129.142.211)

    2016-05-26

    Зоригтой зорилготой дайчин бүсгүй шүү чамайг монголчууд дэмжиж байгаа гэж бодож байна