Барилгын ажилтнууд ур чадвараараа өрсөлдөнө

 

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-нд зохион байгуулах болжээ.

 

Тэмцээн нь барилгын салбарт өрөгч угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус оролцох аж. Энэ нь барилгын салбарын залуусын ур чадварыг дээшүүлэх, цаашлаад  олон улсын тэмцээнд оролцох авъяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болох уг тэмцээний 2 төрөлд 10,10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)