Өнөөдөр МАХН-ынхан өлсгөлөн зарлана

 

МАХН сонгуультай холбоотой асуудлаар өчигдөр намын төв байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарлан хуралдуулсан байна. Уг хурлаар МАХН-аас нэр дэвшигчид өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийжээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, бусад удирдлагууд оролжээ.

 

Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.  Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ хасуулсан юм.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)