МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүллээ

 

Нийслэл,  орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж,  хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд "....орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны  материалын хэмжээнд тооцохгүй" гэсэн байдаг. Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал,  Т.Тулга, С.Насанбат,  Д.Амарсанаа болон  Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа,  Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төрийн өнгө аясаар хандаж байгааг МАН эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

 

 

 

Ц.Тунгаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.117.114)

    2016-05-27

    МАНгарууд хууль байнга зөрчиж төрийн байгууллагыг дарамталдаг зуршилаасаа салж чадахгүй байсаар зөнөхнээ

  • зочин (103.9.88.170)

    2016-05-27

    Энэ эргүү орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг хаана бүртгэдэг, хаана гомдол гаргадагийг мэдэхгүй будилж явна даа зайлуул

  • AX (122.201.19.30)

    2016-05-27

    АН-аас Улсын их хурлын гишүүн Эрдэнэ, Одонтуяа гишүүдийн тайлан сурталчилгааны материалыг Баянгол дүүрэгт, Нийслэлийн ИХ-ын гишүүн Гантөмөрийн тайлан, сурталчилгааны материалыг Сонгино хайрхан дүүрэгт аль хэд хоногийн өмнөөс тараагаад байгаа шүү дээ. АН өнгөрсөн 4 жилийн хугацаанд төв, орон нутагт олон булхай, луйвар хийж засгийн эрхийг хууль бус аргаар авсан гэж хардаж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Говь-Сүмбэр аймгийн ИТХ-аас засаг даргыг 4 ч удаа огцруулаад байхад сонгууль хүлээнэ гээд Сайханбилэг гүрийгээд байсан. Гэтэл сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад Шударга ёс эвслийн сайдуудыг огцруулах, Ламбааг ЭМ-ийн сайдаар томилох гээд бусармаг ажиллагаагаа үргэлжлүүлээд байна шүү дээ. Ард түмээн АН-ын луйврыг зогсоохыг уриалж байна.