МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүллээ
- 2016-05-27
- Улс төр
- 0
Нийслэл, орон нутгийн сонгуулийн хороод МАН-ын нэр дэвшигчийг бүртгээгүй гэх гомдол гарч байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо хуульд заасны дагуу тавдугаар сарын 17-ны өдөрт багтаан нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдсэн тогтоол гаргах учиртай. Гэтэл сонгуулийн хорооноос тогтоол гаргасан эсэхээ нууцалж, хуулийн хугацааг хэтрүүлэн тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийг мушгин гуйвуулж, асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж, Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-ын долоон нэр дэвшигч, Увс аймгийн МАН-ын гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Ингэхдээ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012-2016 оны хооронд ажилласан С.Насанбатыг тайлан сэтгүүлээ тараасных нь төлөө хууль зөрчсөн хэмээн үзжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд "....орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцохгүй" гэсэн байдаг. Үүнээс гадна Дархан-Уул аймагт нэр дэвшигч Ч.Чүлтэмбат, З.Бадрал, Б.Азжаргал, Т.Тулга, С.Насанбат, Д.Амарсанаа болон Говь-Алтай аймагт нэр дэвшигч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, Увс аймагт нэр дэвшигч Б.Гомбо, Б.Хүлэнбаатар, Ю.Сайнжаргал нарын асуудалд тухайн аймгийн хороод нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, улс төрийн өнгө аясаар хандаж байгааг МАН эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
Ц.Тунгаа
Сэтгэгдэл (3)
ÐоÑин (103.212.117.114)
ÐÐÐгаÑÑÑд Ñ ÑÑÐ»Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð³Ð° зөÑÑиж ÑÓ©Ñийн байгÑÑллагÑг даÑамÑалдаг зÑÑÑилааÑаа Ñалж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байÑÐ°Ð°Ñ Ð·Ó©Ð½Ó©Ñ Ð½ÑÑ
зоÑин (103.9.88.170)
ÐÐ½Ñ ÑÑгүү оÑон нÑÑгийн ÑонгÑÑлÑд нÑÑ Ð´ÑвÑигÑийг Ñ Ð°Ð°Ð½Ð° бүÑÑгÑдÑг, Ñ Ð°Ð°Ð½Ð° гомдол гаÑгадагийг мÑдÑÑ Ð³Ò¯Ð¹ бÑдилж Ñвна даа зайлÑÑл
AX (122.201.19.30)
ÐÐ-Ð°Ð°Ñ Ð£Ð»ÑÑн Ð¸Ñ Ñ ÑÑлÑн гиÑүүн ÐÑдÑнÑ, ÐдонÑÑÑа гиÑүүдийн Ñайлан ÑÑÑÑалÑÐ¸Ð»Ð³Ð°Ð°Ð½Ñ Ð¼Ð°ÑеÑиалÑг ÐаÑнгол дүүÑÑгÑ, ÐийÑлÑлийн ÐÐ¥-Ñн гиÑүүн ÐанÑөмөÑийн Ñайлан, ÑÑÑÑалÑÐ¸Ð»Ð³Ð°Ð°Ð½Ñ Ð¼Ð°ÑеÑиалÑг Сонгино Ñ Ð°Ð¹ÑÑ Ð°Ð½ дүүÑÑÐ³Ñ Ð°Ð»Ñ Ñ Ñд Ñ Ð¾Ð½Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ Ó©Ð¼Ð½Ó©Ó©Ñ ÑаÑаагаад байгаа ÑÒ¯Ò¯ дÑÑ. ÐРөнгөÑÑөн 4 жилийн Ñ ÑгаÑаанд Ñөв, оÑон нÑÑÐ°Ð³Ñ Ð¾Ð»Ð¾Ð½ бÑÐ»Ñ Ð°Ð¹, лÑÐ¹Ð²Ð°Ñ Ñ Ð¸Ð¹Ð¶ заÑгийн ÑÑÑ Ð¸Ð¹Ð³ Ñ ÑÑÐ»Ñ Ð±ÑÑ Ð°ÑÐ³Ð°Ð°Ñ Ð°Ð²Ñан гÑж Ñ Ð°Ñдаж байна. Хамгийн наад Ð·Ð°Ñ Ñн жиÑÑÑ Ð³ÑÑ Ñд ÐовÑ-СүмбÑÑ Ð°Ð¹Ð¼Ð³Ð¸Ð¹Ð½ ÐТХ-Ð°Ð°Ñ Ð·Ð°Ñаг даÑгÑг 4 Ñ Ñдаа огÑÑÑÑлаад Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´ ÑонгÑÑÐ»Ñ Ñ Ò¯Ð»ÑÑÐ½Ñ Ð³ÑÑд Ð¡Ð°Ð¹Ñ Ð°Ð½Ð±Ð¸Ð»Ñг гүÑийгÑÑд байÑан. ÐÑÑÑл ÑонгÑÑÐ»Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð´ ÑÐ°Ñ Ñ Ò¯ÑÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñ ÑгаÑаа үлдÑÑд Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´ ШÑдаÑга ÑÑ ÑвÑлийн ÑайдÑÑдÑг огÑÑÑÑÐ»Ð°Ñ , Ðамбааг ÐÐ-ийн ÑÐ°Ð¹Ð´Ð°Ð°Ñ ÑÐ¾Ð¼Ð¸Ð»Ð¾Ñ Ð³ÑÑд бÑÑаÑмаг ажиллагаагаа Ò¯ÑгÑлжлүүлÑÑд байна ÑÒ¯Ò¯ дÑÑ. ÐÑд ÑүмÑÑн ÐÐ-Ñн лÑйвÑÑг зогÑÐ¾Ð¾Ñ Ñг ÑÑиалж байна.