Чингэлтэйн хүндэт иргэнээр Л.Түдэв, Б.Бааст нар тодорчээ

 

Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн тогтоолоор дэлхийд дуурсгасан алдар, амжилт, бүтээлийг нь хүндэтгэн нэр бүхий иргэдийг Чингэлтэй дүүргийн "Хүндэт иргэн"-ээр нэгдүгээр хорооны иргэн, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв, Ардын уран зохиолч Б.Бааст, 6 дугаар хорооны иргэн, 2016 оны хүндийг өргөлтийн мастеруудын дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуун, 5 дугаар хорооны иргэн С.Санжааванчиг нарыг өргөмжилжээ.

 

"Хүндэт өргөмжлөл"-ийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нарын албаны хүмүүс гардуулж өгөв.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)