Мэдэгдэл

 

        

        Өнгөрсөн Бямба гараг буюу 2016 оны 5-р сарын 28-ны өдөр ХААН Банкны картын системд доголдол гарч АТМ, Төлбөрийн карт, ПОС машин хэсэг хугацаанд ажиллахгүй болсон билээ.  Манай инженер, техникийн ажилтнуудын баг ажиллаж, системд гарсан доголдлыг засварлан тухайн өдөртөө АТМ, Төлбөрийн карт, ПОС машины сүлжээг хэвийн ажиллагаанд оруулсан.

 

Системд доголдол гарсан хугацаанд АТМ, ПОС машин ашиглан орлого, зарлагын гүйлгээнд гарсан алдаатай гүйлгээг тухайн өдөрт багтаан залруулж  дууссан болно.  

 

Зарим алдаатай гүйлгээг илүү дэлгэрэнгүй шалгах шаардлагатай байгаа тул дахин нягталж байна. Хэрэв таны гүйлгээ залруулагдаагүй бол та Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 утас болон callcenter@khanbank.com хаягт хандан бүртгүүлэхийг хүсье. Банкны ажилтнууд дуудлагын дагуу нягтлан залруулга хийх болно. 

 

        Картын системд доголдол гарч эрхэм харилцагч танд чирэгдэл учруулсанд хүлцэл өчье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)