Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөж, хүчин чадлыг нэмжээ

 

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар  төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. 

 

Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-аар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлгийг өргөтгөснөөр 150 ортой  болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг  нь нярайд зориулан тохижуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)