Танд болон таны ойр дотныхонд үргүйдлийн асуудал байдаг бол анхаарлаа хандуулаарай

        Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ. 

 

Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд. Хvvхэд бол айл гэрийн баяр баясгалан, хүсэл мөрөөдөл. Гэтэл харамсалтай нь vр хvvхэдгvй гэр бvл цөөн биш. Хөөрхөн үртэй болох гэсэн чин хүсэл тэдэнд хэмжээлшгүй их. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж хардалт, салалт, үл итгэлцэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл, хамаатан садны харилцаа холбоог эвдсээр байна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Харин монголд 12-13 орчим хувьтай байна гэсэн статистик мэдээлэл байдаг.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмслэлээс хамгаалах эм хэрэгсэл хэрэглэхгүйгээр байнгын бэлгийн харьцаатай нэг жилээс дээш хугацаанд хамт амьдраад хүүхэд олохгүй байвал тэр хосыг үргүйдлийн шалтгаантай гэж үзсэн байдаг. 
Нөхөн үржихүйн насны хүн амын дунд элбэг тохиолддог хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг нийгэм, анагаах ухааны нэг чухал асуудал бол яах аргагүй үргүйдэл юм.

 

Тэгвэл эмэгтэйчүүдийн “АЛТАН” эмнэлэг Бээжин хотын ANTAI эмэгтэйчүүдийн үргүйдэл, үр шилжүүлэн суулгах эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн таатай мэдээг дуулгаж байна. 
ANTAI эмнэлэг эмэгтэйчүүдийн бүх төрлийн өвчнийг оношлох эмчлэх мөн зулбалт үргүйдлийн эмчилгээг өндөр түвшинд хийдэг аж.

 

Үргүйдлийн олон шалтгаан байдаг бөгөөд тус эмнэлэг нь оношийг тогтоохын тулд нарийн оношлогоо хийж шалтгааныг тодорхойлсны дараа эмчилгээний арга төлөвлөгөө боловсруулан гэрээ байгуулан эмчилгээ хийж өөрөөр нь жирэмслүүлэхийг эрхэмлэдэг. Ингэснээр дараа дараагийн удаа өөрөө жирэмслэх боломжтой болох юм.
Тухайн эмнэлэг нь үр шилжүүлэн суулгахыг урьтал болгодгүй үргүйдлийн үндсэн шалтгааныг тогтоож өөрөөр нь жирэмслэх боломжийг илүүд үздэг бөгөөд үр шилжүүлэн суулгах нь хамгийн сүүлийн арга гэж тооцдог. Хэрвээ эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд гэрээний дагуу үнэгүй үр шилжүүлэн суулгадаг.

 

ANTAI эмнэлгийн давуу тал нь эрэгтэй үрийн суваг битүүрсэн, дархлааны гаралтай үргүйдэлтэй, хүнд хэлбэрийн эр бэлгийн эсийн тоо буурсан үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийг эмэгтэйн умайд шууд суулгах аргыг өргөн хэрэглэдэг байна.

 

 

http://www.antaihospital.com/ web caйтаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Т.Далай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)