30 гаруй мянган иргэн гол ус гаталж саналаа өгнө

 

Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар өнөөдрийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцоно. Иймд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлийг орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүлжээ.

 

Тус үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)