Ч.Улаан шинэ парламентын анхны хуралдааныг даргална

 

УИХ-ын ээлжит сонгууль МАН үнэмлэхгүй ялалт байгуулж одоогийн байдлаар 65 суудлыг өөрийн болгоод байгаа юм.

 

Ард түмний итгэлийг хүлээж үнэмлэхгүй ялалт байгуулсан тэд улс төрийн болон нийгмийн хүрээнд шийдэх ёстой асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой. Тиймээс тэд нэн яаралтай их ажилдаа ханцуй шамлах орохоор зэхэж байна. Гишүүд СЕХ-ноос түр үнэмлэхээ гардаж авсны дараагаар УИХ-ын гишүүний тангараа өргөнө.

 

Тэгвэл хууль ёсоор шинэ парламентын анхны хуралдааныг тус танхимд байгаа хамгийн ахмад гишүүн даргалах ёстой. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад нь МАН-аас Сүхбаатар аймагт ялалт байгуулсан Ч.Улаан юм. Тиймээс тэрбээр анхын хуралдааныг даргалах эрхтэй болж байгаа юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)