Унаач хүүхдүүдийг 9-12-ны хооронд бүртгэнэ

 

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар Хурдан морьны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

 

Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 9-12 ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт бүртгэх юм байна.

 

Уралдаанч хүүхдийг бүртгэхэд:

 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
  • Ослын даатгалын баталгаа
  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.
  • Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар, эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх

 

Уралдааны үед тавигдах шаардлага:

 

  • Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.
  • 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.
  • Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна.
  • Мориноос унаж доргилт авсан хүүхдийг дараагийн насны морь унуулахгүй амраана.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)