Сибирийн түймрийн утаа Улаанбаатрыг бүрхжээ

Улаанбаатар хотыг сүүлийн хоёр өдөр бүрхээд байгаа утаа нь ОХУ-ын Сибирьт дэгдсэн түймрийн утаа аж.
 
Утаа нь маш өргөн газар нутгийг хамраад байгаа бөгөөд 1.6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөгт хүртэл мэдрэгдэж байгаа гэнэ.
 
Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын засгийн газар мэдээлэхдээ (18-нд) 116 км.кв талбайг хамарсан 77 түймрийн голомт байгааг дурдажээ. Гэвч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо гээд он гарсаар 70,000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)