Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд автобуснаас буух үедээ машинд мөргүүлж нас баржээ

                   

Увс аймаг руу явж байсан шуудангийн автобуснаас хоёр зорчигч буух үедээ машинд мөргүүлж, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр гарсан байна. Шуудангийн автобус тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Залаат гэх газарт зогсчээ. Автобуснаас хоёр хүн буух үед "Маяти" маркийн машин хажуугаар нь өнгөрөхдөө мөргөсний улмаас Увс аймгийн иргэн 44 настай эрэгтэй амиа алдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)