Э.Гансүх: Монголын уран бүтээлчид дэлхийн зах зээлд гарах боломжтой

 

Байгалийн дархан цаазат Хустайн нуруунд бүтээлээ туурвихаар хэсэг уран бүтээлчид тус газрыг зорьжээ. Тэд хамтарсан үзэсгэлэнгээ удахгүй үзэгчдэд толилуулах гэж байгаа бөгөөд энэ талаар зураач Э.Гансүхтэй ярилцлаа.

 

Шинжлэх ухаан технологийн ахлах сургуульд зураг дизайны багшаар ажиллаж тэрбээр Хустайн нуруунд очиж уран бүтээл туурвисан зураачдын нэг юм.

-Удахгүй уран бүтээлчдийн хамтарсан “Хустайн нуруу” үзэсгэлэнгийн нээлт болох гэж байна. Таны оролцсон энэхүү үзэсгэлэнг уламжлал болгон гаргадаг юм уу?

-Хустайн нурууны цогцолбор газартай “Blue moon” галерей хамтарч ажилладаг. Үүний хүрээнд уран бүтээлчдэдээ байгалийн сайхан, зэрлэг ан амьтан, дархан цаазат газрын онцлогийг таниулах зорилгоор Хустайн нуруунд зураг зурах боломж олдсон. Энэ нь цаанаасаа уран зургаар дамжуулан хүмүүст байгаль дэлхий, ан амьтныг хайрлан хамгаалах бодлыг олон нийтэд Э.Гансүх: төрүүлэх зорилготой юм. Хустайн нуруу руу уран бүтээлчид хоёр хэсэг болж явсан. Эхний хэсэг өнгөрсөн жил есдүгээр сард яваад ирсэн. Дараагийнх нь өвөл яваад ирэхдээ намар, өвлийн сэдэвтэй бүтээлүүд хийсэн. Тэр үед хийсэн ажлыг хүмүүст хэдхэн хоногийн дараа танилцуулахаар болоод байна. “Хустайн нуруу” үзэсгэлэнгийн нээлт наймдугаар сарын 1-нд “Blue moon” галерейд болно.

-Уран бүтээлчид бүгд адилхан сэдэвтэй зураг зураагүй байх. Та ямар сэдэвтэй зураг зурсан бэ?

-Хамтарсан үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид 10 өөр өнгө, ертөнцийг харуулахыг зорьсон. Би Хустайн нуруунд очсон болохоор хус, Хэрмэн хад, тахийн унага зурлаа.

-Адал явдал туулж, зурсан зураг танд бий юү?

-Биднийг Хустайн нуруу руу явахад бугын орооны үе орж таарсан. Би бугын зургийг авахын тулд нэлээд ажил болсон. Бугануудад зургаан метр ойртож очихын тулд хадан дундуур мөлхсөн тохиолдол ч бий шүү. Тэгэхдээ би буга согоонуудаа булаацалдаад мөргөлдөж байгаа хэд хэдэн зургийг авч амжсан юм.

-Зургаа зурахын тулд эхлээд гэрэл зураг авсан хэрэг үү?

-Судалбар зургуудаа тэндээ зурсан. Харин томруулж зурах зургаа зурахын тулд эхлээд гэрэл зургийг нь авсан. -“Хустайн нуруу” таны оролцож буй хэд дэх үзэсгэлэн бэ? -Хамтарсан 30 гаруй үзэсгэлэнд оролцож байсан. Би өмнө нь бие даасан хоёр үзэсгэлэн гаргасан.

-Сүүлийн үед үзэсгэлэн гарах нь олширчээ. Урлаг судлаач хүний хувьд энэ талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Энэ бол хөгжиж буйн илрэл. XX зууны эхэн үед Монголын дүрслэх урлагт Өрнөдийн урлаг нөлөөлж орж ирээд тосон будгаар зурсан үе байдаг. Социализмын үед урсгалаараа хөгжөөд төгсгөл үед Европын уран бүтээлүүд орж ирсэн. Ингэж Европын уран бүтээл орж ирснээр Монголын уран бүтээлчид тэднийг даган дууриах үзэгдэл бий болсон. Энэ үе нь одоо дуусч байна. Одоо залуу уран бүтээлчид өөрийн гэсэн онцлогтой бүтээл туурвих хэрэгтэй гэдгийг хараад ажиллаж байна. Энэ бол хөгжил. Магадгүй 2020-2025 онд дэлхийн зах зээлд Монголын уран бүтээлчид гарч ирэх боломж гарч ирэх байх. Зах зээл гэхээр хэдэн сая ам.доллараар худалдаа хийдэг газрын талаар ярьж байна. Түүнээс биш метроны буудал, жижиг кафед бүтээлээ дэлгэчихээд гадаадад үзэсгэлэнгээ гаргалаа гэхийг хэлээгүй. Одоо Монгол цусны уран бүтээлчид болох Намдаг, Зоригт гээд Буриад уран бүтээлчид дүрслэх урлагийн зах зээлд аль хэдийнэ олны танил болоод байна. Энэ нь Монголын уран бүтээлчдэд боломж байгааг харуулж байгаа юм.

-Ойрмогхон бие даасан үзэсгэлэн гаргах бодол бий юү?

-Ирэх жил нэлээд судалгаатай монгол нүүдэлчдийн онцлогийг тусгасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.

-“Хустайн нуруу” таны оролцож буй хэд дэх үзэсгэлэн бэ?

-Хамтарсан 30 гаруй үзэсгэлэнд оролцож байсан. Би өмнө нь бие даасан хоёр үзэсгэлэн гаргасан.

-Сүүлийн үед үзэсгэлэн гарах нь олширчээ. Урлаг судлаач хүний хувьд энэ талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Энэ бол хөгжиж буйн илрэл. XX зууны эхэн үед Монголын дүрслэх урлагт Өрнөдийн урлаг нөлөөлж орж ирээд тосон будгаар зурсан үе байдаг. Социализмын үед урсгалаараа хөгжөөд төгсгөл үед Европын уран бүтээлүүд орж ирсэн. Ингэж Европын уран бүтээл орж ирснээр Монголын уран бүтээлчид тэднийг даган дууриах үзэгдэл бий болсон. Энэ үе нь уран бүтээлчид их баялаг хүмүүс л дээ. Хэзээ ч хүнээс хариу нэхдэггүй. Бүтээлээ хийгээд үзэсгэлэн гаргаад үзэгчдэд тайлангаа тавьдаг. Харин үзэгчид тэдэнд дүн тавьж, үнэлгээ өгдөг. Түүнээс биш жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчид шиг нэг бүтээл хийчихээд “Миний бүтээлийг үзээрэй” гэж тасалбар зардаггүй. Ингэж үзэгчдэд орон зайг нь үлдээхгүй болохоор урлаг гэдэг утга алдагдчихаад байгаа юм. Урлаг гэдэг нь үзэж байгаа үзэгч өөрийн бодлоо бодож, ургуулж явахыг хэлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)