Нүүрс, төмрийн хүдрийн экспорт ашиг бага олжээ

 

Оны эхний хагас жилд нүүрсний экспортод онцлох хөдөлгөөн гарч эхэлжээ. Экспортын биет хэмжээ 40 хувиар нэмэгдэж 9.6 сая тонн болсон ч 140 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оныхоос 6.0 хувиар буурсан дүн болж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ бага байгаа гэсэн үг юм. Төмрийн хүдрийн экспорт 12 хувиар нэмэгдсэн ч орлого нь 15 хувиар агшиж, 97 сая ам.доллар болсон байна. Товчхондоо, манай улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын ашиг орлого бага хэвээр байгаа юм

 

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт буурав

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлснээр оны эхний хагас жилд Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт 1.59 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 300 саяар буурсан үзүүлэлт болжээ. Үүнд зэсийн баяжмалын хэмжээ буурсан нь нөлөөлсөн байна. Дээрх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани нийтдээ 916 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолж, орлогын хэмжээ буурсан ч экспортын биет хэмжээ өссөн байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 20 хувиар унасан, Оюутолгойн орд дахь алтны агууламж буурсан зэрэг нь экспортод сөрөг нөлөө үзүүлжээ. Гэхдээ алтны хувьд он гарснаас хойш ханш нь 25 хувиар чангарсан байна. Энэ нь сүүлийн 40 жилд үзэгдээгүй огцом өсөлт гэж эрдэс баялгийн шинжээчид дүгнэж байгаа юм. Оюутолгой эхний хагас жилд 7.1 тонн алт олборложээ.

 

Д.Мөнх

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)