“Ган үзэг” яруу найргийн наадам болно

 

“Ган үзэг-2016” яруу найргийн наадам ирэх сарын 1-нд Улаанбаатар төмөр замын соёлын ордонд болно. Монголын зохиолчдын эвлэлийн салбар , Улаанбаатар төмөр замын дэргэдэх утга зохиолын нэгдэл, “Ган зам” сонинтой хамтран эх сайхан монгол хэл, яруу найргаар дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулах зорилгоор “Ган үзэг” яруу найргийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Наадамд яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдвийн дор оролцох боломжтой. Найрагчдын бүтээлийг энэ сарын 30-ны дотор УБТЗ-ын соёлын ордны 110 тоотод хүлээн авах юм байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)