25 насандаа юу юутай болсон байх шаардлагатай вэ?

 

Хүн бүр л ямар нэгэн байдлаар жагсаалт гаргах шаардлагатай болдог. Тэгвэл энэ удаад дэлгүүрээс авах хүнсний жагсаалт бус харин нийт амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсний дараа хангасан байвал зохих жагсаалтуудыг харъя.

 

Хэн хэнтэй болзож, хэн юу идэж, ямар брэндийн хувцас өмсөж байгаад атаархахааргүй хангалттай өөртөө итгэх итгэлийг олж авсан байх


Яаралтай хэрэг болсон үед шаардагдах банкны хадгаламжтай байх.  Ядаж л цалин хөлс авахгүйгээр хэдэн сар амьдарч чадах хэмжээний хадгаламжтай байх.


Зөвхөн өөрт хэрэгтэй сайн найз нөхдийн л утасны дугаар, Facebook хаягтай байх. Энэ насанд өсвөр наснынхан шиг хаа хамаагүй хүмүүсийг add хийхэд тохиромжтой үе биш.
Өөрийн хамаатан садан мэт хамгийн дотны анд найзтай байх
Өөрийн гэсэн орон зайтай байх
Өөрт болон сүйт найз залуу/бүсгүйдээ таалагдах хэмжээний романтик санал сэтгэлгээтэй болох. Өөрөөр хэлбэл хайртдаа зориулан романтик зүйлсийг зоригтой сэдэж чаддаг байх.
Өөрийн гэсэн шүүгээтэй болох. Үүн дотор ажлын ярилцлага, оршуулга, хуримд өмсөхөд тохиромжтой мөн Баасан гарагийн орой гарахад хэрэгцээтэй хувцасны цуглуулга байх.
Хэн нэгнээс ямар нэгэн зүйл худалдаж авахдаа болгоомжтой хашир байх, мөн бусдад хууртагдахгүй байх чадварыг олж авсан байх.


Өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй байж өөрийн үзэл бодлыг хамгаалдаг байх.

 

Эдгээр жагсаалтууд нэг их биш ч гэсэн таныг өсч, томроход зайлшгүй байх шаардлагатай зүйлсийн зөвхөн нэгээхэн хэсэг нь. Эдгээрээс та аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн гэдэгт итгэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)