БСШУС-ын сайд Д.Сумъяаг хүлээн авч уулзлаа

 

        Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа өнөөдөр /2016.08.19/-нд эх орондоо ирлээ. Түүнийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнтэй хамт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш О.Балжинням, Х.Эрдэнэт-Од нар байлцав. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Д.Сумъяаг өндөр амжилт гаргаж, Бразил улсын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан явдалд талархаж байгаагаа илэрхийлээд их спортын замналд нь амжилт хүссэн юм. Д.Сумъяа нь  “Рио-2016” зуны олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ард түмнээ баярлуулсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.29.54)

    2016-08-22

    bayarlasan shuu