Францад “Pokemon Go” тоглоомыг хориглолоо

 

        Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Pokemon Go” тоглоомыг Францын зарим иргэд тоглох боломжгүй боллоо. Учир нь Францын Лион хотын зүүн хойно байрлах 800 оршин суугчтай Брессоллес тосгоны дарга Фабрис Бовуа “Баяжуулсан дүрслэлийн орчноос амьтан барих уг тоглоом нь тосгонд эмх замбараагүй байдал үүсгэж байна” гэж үзэн тоглоомыг бүтээгч “Niantic” компанид шаардлага хүргүүлсэн байна. “Pokemon Go”-ийг тоглож байгаа хүн тоглоомдоо хэт анхаарсны улмаас орчин тойрноо анзааралгүй, явган зорчигч болон автомашины жолооч нарыг эрсдэлд оруулж байна гэж үзжээ.Үүнээс гадна АНУ-ын Нью Йорк хотноо “Pokemon Go” тоглоомын нийт 145 дүрийг цуглуулсан анхны тоглогч тодорсон байна. Тус тоглоомын фэн 28 настай Ник Жонсон нь энэ бүх дүрийг цуглуулах гэж өдөрт дунджаар 12 км алхдаг байсан бөгөөд АНУ-д олддоггүй дүрүүдийг олохын тулд Австрали, Япон Франц зэрэг нийт найман улсаар аялжээ. Өдрийн найман цагийг уг тоглоомд зарцуулдаг тэрбээр нийт найман кг жин хаясан талаараа мөн дурдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)