Бан Ги Мун Газиантепын халдлагыг буруутгажээ

 

        Туркийн зүүн өмнөд нутгийн хотод гадаа болж байсан хуримын үдэшлэгийн үеэр дэлбэрэлт үйлдэн олон хүний аминд хүрснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зэмлэн буруушаалаа. Туркийн Газиантеп хотод амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн 51 хүний аминд хүрч, 100 орчим хүнийг шархдуулсан билээ. НҮБ-ын тэргүүний мэдэгдэлд “Гэмт буруутай этгээдүүдийг аль болох хурдан олж тогтоон, зохих ялыг онооно гэдэгт найдаж байна” гээд “Терроризм болон хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэхийн тулд бүс нутаг болон олон улсын хүчин чармайлтыг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.Уг халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)