Хүүхдүүдийн 60 хувь нь 20 мянгаа авна

 

        Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгохоор 2016 оны тодотголын төсөлд тусгажээ.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

 

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Хүний хөгжил сангийн тухай хууль өөрчлөгдөх юм байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ оны эхний зургаан сард өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгосон.

 

Харин үлдсэн саруудад өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгохоор тооцож тодотголын төсөл, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулсан байна.

 

Ингэснээр 2016 оны анх УИХ-аас батлагдсан зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов. Үлдэх 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.135.2)

    2016-08-26

    yu gesen yg ve huuhed burt olgono gej songuuliar garch irchd 1-16t bagtsan orhiin huuhduuded olgono gj yrij baisan bizdee oorsdiinhoo tansag heregleeg bagasgaad huuhed burt olgo