Женнифер Лоуренс ашиг орлогоороо тэргүүллээ

 

        “Форбс” сэтгүүлээс хамгийн өндөр цалинтай алдартнуудын жагсаалтыг жил бүр нийтэлдэг билээ. Жагсаалтыг Холливуудын эмэгтэй жүжигчид хошуучилсан ба “Оскар”- ын шагналт жүжигчин Женнифер Лоуренс тэргүүлжээ. Тэрбээр энэ жил 46 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Түүний орлого “Өлсгөлөн тулаан” киноны ашиг орлогоос хүртсэн цалин болон удахгүй нээлтээ хийх гэж буй “Passengers” киноноос хувь авчээ. Эх сурвалжид мэдээлснээр жүжигчин бүсгүй энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байгаа ч түүний орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан байна. Жагсаалтын хоёрдугаарт 33 сая ам.долларын орлоготой жүжигчин Мелисса МакКарти багтжээ. Түүний энэхүү амжилтад саяхан нээлтээ хийсэн “Ghostbusters” кино нөлөөлсөн аж. Харин жүжигчин Скарлетт Йохансон 25 сая ам.долларын ашиг орлогоороо жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)