Улаан тэнгист 200 тонн нефть асгарчээ

 

        Йорданы Акаба булангийн газрын тос олборлох цооногоос 200 тонн нефть асгарч Улаан тэнгисийн усыг бохирдуулжээ. Израйлын Еилат наран шарлагын газар, Шүрэн арлын усанд бохирдлын тархалт их байгаа аж. Израйлын Байгаль орчны сайд Йорданы холбогдох албаныханд бохирдлыг газар аваагүй дээр нь багасгах, цэвэрлэх талаар яаралтай хандсан ч тодорхой хариу өгөөгүй байна. Гэсэн ч бохирдлыг соруулах, үүсэх сөрөг нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд шуурхай ажиллахаа амлажээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)