Уралдааны автомашин шиг хурдан AM-RB 001

 

        Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг “Aston Martin” компани Formula 1 уралдааны Red Bull багтай хамтарч hyper car бүтээхээр болжээ. Энэхүү машин нь LaFerrari-гаас ч илүү болно гэж автомашины хорхойтнууд үзэж байна. “Aston Martin” компанийнхны хэлж буйгаар V 12 хөдөлгүүртэй энэхүү машины хүч ба жин нь 1:1 харьцаатай байх гэнэ. Хэдийгээр одоо албан ёсны тоо гараагүй ч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол AM-RB 001 нь 900 кг жинтэй, ойролцоогоор 1,000 морины хүчтэй болж магадгүй гэжээ. Тиймээс яг л уралдааны машин шиг хурдан болох юм. “Aston Martin” компанийн зүгээс уралдааны зориулалттай 25 ширхэг, хэрэглээний зориулалттай 100-150 ширхэг машиныг 2017 онд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ба аль хэдийнэ 200 хүн худалдан авах хүсэлтээ илгээсэн байна. Тус автомашин ойролцоогоор гурван сая ам.доллар хүрэх төлөвтэй байгаа ажээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)