П.Порошенко: Оростой гадаад харилцаагаа таслахгүй

 

       Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Хэдийгээр Украин, ОХУ-ын харилцаа энэ цаг үед маш хөшүүн хүйтэн байгаа ч бид Москватай дипломат харилцаагаа таслах бодолгүй байна” гэжээ. Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Макеев “Украины зүгээс ОХУ-д консулын газраа байгуулсан шалтгаан нь тус улс дахь украинчуудыг хамгаалахад оршино. Манай улс Москватай дипломат харилцаагаа хэвээр хадгалан ОХУ-д ажиллаж, амьдарч буй Украины иргэдэд анхаарлаа хандуулах шаардлагатай юм” гэжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-аас Украинд суугаа Элчин сайд Михайл Мурабовыг өнгөрсөн сарын 28-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсний зэрэгцээ Михайл Бабичийг шинэ Элчин сайдаар томилсон юм. Гэвч Украин шинэ Элчин сайдыг хүлээж авахаас татгалзсан. Киевийн зүгээс өнөө үед ОХУ-аас Украинд суух Элчин сайд томилох шаардлагагүй” гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев хэлэхдээ, “Киевтэй дипломат харилцаагаа таслахыг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдэл хийсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)