Ерөнхийлөгч маргааш хичээл заана

 

        Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу маргааш хичээл заана. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ.

 

Мөн маргааш их дээд сургуулиуд 11:30 цагаас, Ерөнхий боловсролын сургуулиуд 08:00 цагаас нээлтээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулиуд,

• 08:00-08:40 цагт хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.

• 09:00-09:40 цагт "Монголын нууц товчоо" хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.

• 10:00-11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ.

• Мөн "Монголын нууц товчоо" хичээлийн агуулга, арга зүйг "Монгол бахархал" сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)