2,5 сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн татвар өөрчлөгдөхгүй

 

        Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа билээ. Төсөлд тусгаснаар сард 2.5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй буюу 10 хувь байх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх аж. Тухайлбал, 2.6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2.5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0.1 сая төгрөгийн 25 хувийг татварт төлөхөөр төсөлд тусгажээ. Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1.6 хувийг эзэлдэг байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.70.46.235)

    2016-08-30

    Tsalingaas busad orlogo nemegdej tsootsox uu. Esvel zevxen tsalintai xolbootoi yu.