Пак Гын Хэ ОХУ-д айлчилна

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Пхеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох, Хойд Солонгосын дарамтыг зогсоох зорилгоор ОХУ–д дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөсөн талаар “Рёнхап” агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжид бичсэнээр, Пак Гын Хэ Зүүн Азийн Эдийн засгийн форумын үеэр буюу ирэх сарын 2-3-нд Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах бодолтой байгаа аж. Өмнөд Солонгосын тал ОХУ-тай Алс Дорнодын эдийн засгийн хөгжилд хамтын ажиллагааны чиглэлээ хэлэлцэхээс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, Хойд Солонгосын дарамт шахалт нэмэгдсэнд Москва анхаарлаа хандуулахыг хүсч буйгаа илэрхийлэх зорилготой байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)