Зимбабве улс дрон ашиглан зааныг хамгаална

 

        Зимбабве улс заан хамгаалах ажлын хүрээнд хулгайн анчидтай тэмцэх зорилгоор нисдэг камер буюу дрон ашиглахаар болжээ. Үндэсний зэрлэг амьтны хамгийн том “Хуанге” цэцэрлэгт хүрээлэнд 80 мянга гаруй заан байдаг бөгөөд энэ нь тус улсын нийт зааны гуравны хоёр хувь нь аж. Тус улсын Аялал жуулчлалын сайд “Заан бол манай орны жуулчдыг татах гол хэрэгсэл. Аялал жуулчлалын салбар улсын төсвийн 11 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн жил тус салбараас 14 тэрбум ам.доллар олсон” гэжээ. Сүүлийн хоёр жилд зааныг цианидаар хордуулсан тохиолдол их гарах болсон. Тодруулбал, өнгөрсөн жилд тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүс нутагт 22 зааныг хордуулж, 35 зааны соёог тасалсан байна. Мөн өнгөрсөн жил дэлхий даяар 20 мянга гаруй зааныг хордуулсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дийлэнх хэсэг БНХАУ-д болсон байна. Одоогоор тус паркт хоёр дрон, үнэрч нохой авчирч, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлсэн гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)