Монгол дасгалжуулагчийн зургаар дэлхийн брэнд гоёлоо

         Рио 2016 олимпийн наадамд хүрэл медалийн төлөөх барилдааны цагийн төгсгөлд хэт хамгаалсан барилдаан хийж, харамсалтайгаар оноо алдан ялагдсан билээ. Үүнийг эсэргүүцсэн манай дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн билээ.  Тэгвэл олимпийн энэ агшин эдүгээ “Wrestleology” брэндийн фудболк дээр хэвлэгдэн дэлхийн даяар худалдаалагдаж эхэлсэн байна.  

 

Уг фудболкны үнэ 22 ам.доллар.  “Wrestleology” брэндийн эрхэм зорилго нь бөхийн спортоор хичээллэдэг, сонирхдог хэсэг бүлэг хүмүүст тохирсон хувцас, хэрэглэлийг бүтээх аж. Тиймээс бусад бүхий л спорт дундаас тухайн тамирчнаас хамгийн их чадвар шаарддаг энэ спортын тамирчдын амьдралын хэв маягийг харуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.  

 

Ийнхүү монголын маань дасгалжуулагч "Аварга шиг барилд Монгол шиг тэмц" гэсэн бичигтэй пудволкон дээр өөрийнхөө зургийг мөнхөллөө.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.133.161)

    2016-08-31

    Chuluut ertunts gej saihan yumaa. Manaihan tegsen bol shiitgel huleene dee.