Говь-Алтай аймгийн төгсөгчид аваргаа тодруулна

 

      Говь-Алтай аймгийн 10 жилийн сургуулиудийн үе үеийн төгсөгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээн гурав дахь жилдээ болох гэж байна. Тодотговол, ирэх амралтын өдөр буюу энэ сарын 24-25 нд Спортын төв ордонд уг тэмцээн болох юм. Тэмцээнд Говь-Алтай аймгийн арван жилийн сургуулиудыг 1981-1991 онд төгссөн төгсөгчид оролцох бөгөөд уг тэмцээнийг  1989 оны төгсөгчид зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд  нийт 24 багийн эмэгтэй 12, эрэгтэй 12 багийн 200 гаруй тамирчид оролцох аж.   1980-1985 , 1986-1991 оны төгсөгчид гэсэн хоёр ангилалтай энэ тэмцээн нь шилдэг тоглогч, гурван онооны шидэлтийн аварга найман хүнийг тодруулахаас гадна ангилал тус бүрт эхний гурван  байр шалгаруулж медалийн эздийг тодруулахаар зэхжээ.. Ийнхүү Говь-Алтай аймгийн арван жилийн төгсөгчид бусад аймгаа манлайлан сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар боллоо. Спортын алдартан олонтой тус аймгийн арван жилийн сургуулийг төгсөгчдийн зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээний шагналын сан нь нэлээд өндөр юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)