Халаалттай холбоотой гомдлыг 24 цагийн турш хүлээн авна

 

        Халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004- 7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1720 барилгад халаалт өгчээ. Харин 65 цэцэрлэг халаалт авахаас 52-т, 124 сургуулиас 107-д, 13 эмнэлэгт халаалтыг нь өгөөд байгаа аж. Албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)