Сэтгүүлчид Өвөрмонголын цахим боомттой танилцлаа

 

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  урилгаар Монголын сэтгүүлчид БНХАУ-д айлчилж байгаа бөгөөд Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагад оролцож байна.

 

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлдэг агаарын болон төмөр зам, автозамын боомтуудтай газар дээр нь танилцаж байна. Айлчлалын хүрээнд сэтгүүлчид Хөх хотод “Нэг бүс нэг замын боомтын алхаа” сэдэвт Хятад-Монголын сурвалжлагчдын хамтарсан хуралд оролцов.

 

Хурлын үеэр ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган боомтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

 

Сэтгүүлчдийн айлчлал Баяннуур, Ордос хотод үргэлжлэх үеэр Өвөр Монголын цахим боомттой танилцлаа. Уг боомтыг 2014 онд байгуулжээ. Боомт нь төрийн зүгээс  удирдлагаар хангаж, төр хувийн хэвшил хамтран  ажиллах үйл ажиллагааны  хүрээнд “Хамтдаа байгуулж, хамтдаа удирдан,хамтдаа ажиллах” зарчмын дагуу байгуулагдсан түүхтэй. Тус боомтын эрхэм зорилт нь үндэсний цахим сүлжээний системд тулгуурлан үйлдвэр худалдааны байгууллагууд, татвар , гааль, мэргэжлийн хяналт, зам тээвэр, төмөр зам ,иргэний нисэх, банк санхүү болон экспорт импортын үйл ажиллагааны дансыг цахим хэлбэрээр Өвөр Монголын цахим боомтын дата төвд байршуулахад оршино. Түүнчлэн төрийн удирдлагын ба хяналт шалгалтын аль ч байгууллага  шууд хяналт тавих,шалгах бүрэн боломжтой. Аж ахуйн нэгжийн тооцоо нийлэх, гаалийн бүрдүүлэлт, татварын буцаан олголт зэргийг онлайнаар шууд хийх давуу талтай юм. Энэ талаар цахим боомтынхон сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)