Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлжээ

 

Энэ сарын 15, 16 -ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

 

Тухайлбал, СБД-ийн нутаг Алтайн гудамж “T.Landcriuser” маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

 

СБД-ийн нутаг Их тойруу Өлзий төвийн уулзварт амины “H.Grace” маркийн авто машины жолооч Б нь “M.Colt” маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.

 

Харин орон нутагт гэвэл Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд “H.Porter” маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.

 

Мөн аймгийн Тосонцэнгэл сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • MDfvJgIGc (46.161.9.48)

    2017-05-25

    hzxGkh qxibhgetrlqk, [url=http://jazutluredtz.com/]jazutluredtz[/url], [link=http://lfgbtsrxejfh.com/]lfgbtsrxejfh[/link], http://gnlgmthqpkst.com/